“Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Монголын Хүнсчдийн Онц Чуулган болов


2019-06-26 15:40:48

Ерөнхийлэгч Х.Баттулгын санаачлагаар “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Монголын Хүнсчдийн Онц Чуулган 2019оны 06 сарын 25-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхим дээр болов. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхим хамтран  зохион байгуулж, нийслэл, 21 аймгийн төрийн болон төрийн бус  байгууллага, эрдэм шинжилгээ, сургалт, хүнсний үйлдвэр, үйлчилгээний байгууллагын 800 гаруй төлөөлөгчид оролцов. Тус чуулганд НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны ЭША Б.Энхтунгалаг оролцсон байна.

Чуулганыг УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлэгч Д.Тэрбишдагва нээж үг хэлсэн бөгөөд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле “Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр сонирхолтой илтгэл тавьжээ.  Чуулганаар мөн, “Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Монголын хүнсний салбарын өнаагийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”, “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээ, чиг хандлага”, “Хүнсний салбарын хүний нөөцийн асуудал”, “Хүнсний үйлдвэрийн хөгжилд нөлөөлөх зарим асуудал”, “Хүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах нь” зэрэг асуудлыг хэлэлцэж, чуулганаас гарсан санал зөвлөмжийг МУ-ын Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, агентлаг, газрын дарга нарт өргөн барьсан байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү