Наадмын өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ


2019-07-16 10:40:15

Улсын их баяр наадмаар эрүүл мэндийн байгууллагууд амралтгүй, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Тэгвэл салбар яамны мэдээлснээр 2019 оны долоодугаар сарын 11,12- ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилжээ.

Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилсон байна. Ойрын өдрүүдэд цаг агаар халуун хэвээр үргэлжлэх тул хүүхдүүд, настнууд наршихаас сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү