200 ортой эмнэлгийн шав тавилаа


2019-09-04 08:36:24

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих үйл ажиллагаа болж өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн мэх заслын тасагтай 200 ортой эмнэлэг барихаар болж байгаа нь энэ юм.

1987 онд Зочид буудлын зориулалтаар барьж байгуулсан энэ барилгыг эмнэлгийн зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байна. Цахилгаан шатгүй тул дамнуурган дээр өвчтөнөө өргөөд шатаар өгсдөг аж. Мөн ханиад томууны улирлын үед ачаалал 2 дахин нэмэгдэж коридорт хүмүүсээ хэвтүүлдэг зэрэг олон хүндрэл бэрхшээл бий. Иймээс эмнэлгийн өргөтгөл барих өргөдөл хүсэлт иргэд болон эмнэлгийн ажилчдаас маш ихээр ирүүлдэг байсан бол ажил хэрэг болж өнөөдөр ийнхүү барилгын ажил эхэлж байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав шав тавих ёслолын үеэр хэлж байлаа.

Уг эмнэлгийн зураг төсвийг "Мөнх тогтвортой хөгжил сан" ТББ тусламжтайгаар хийж гүйцэтгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү