Тамхидалтын эсрэг богино хугацааны үр дүнтэй интервенци хийх аргыг эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудад эзэмшүүллээ


2019-09-12 09:47:54

Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албанаас энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Багануур, Налайх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд анхан шатны түвшинд "Тамхинаас гарах зөвлөгөө өгөх" үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Сургалтын үр дүнд тамхидалтын эсрэг богино хугацааны үр дүнтэй интервенци хийх арга буюу тухайн хүнд тамхинаас гарах сэдэл төрүүлэх ярилцлага хийж, никотины хамаарлыг нь тогтоон тохирох эмчилгээний аргуудыг санал болгох тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг 175 эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудад эзэмшүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү