Эрүүл мэндийн технологи-2019” үзэсгэлэн болно


2019-10-03 12:33:20

“Эрүүл мэндийн технологи-2019” олон улсын үзэсгэлэн 10-р сарын 04-өөс 06-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд болно. Энэхүү үзэсгэлэнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэгч байгууллагууд, эмчилгээ, оношилгооны технологи, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.

Үзэсгэлэнгийн үеэр орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх, төрөл бүрийн витамин, эм тариа, биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалахаас гадна давхар хямдралтай худалдаа явагдана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү