567 резидент эмчийг суралцуулахаар хуваарилжээ


2019-10-21 17:36:08

Үндсэн мэргэшлийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд боллоо.

 Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, Улсын нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Уранчимэг болон нийт сургалт эрхлэх байгууллагын Сургалтын албаны төлөөлөлүүд  1-р дамжааны 560 гаруй резидент эмчийн хамт  оролцлоо.

Резидентэд элсэн суралцаж байгаа эмч нарт Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт эрдэм, шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор О.Батгэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн эмч АУ-ны доктор Т.Лхагва-Очир нар уригдан Резидент эмчийн үүрэг, хариуцлага, Өвчтөн эмчийн харицаа сэдвээр илтгэл тавилаа.

Энэ жилийн жилд Эрүүл мэндийн хөгжлийн төв 19 сургалт эрхлэх байгууллагад нийт 567 резидент эмчийг суралцуулахаар хуваарилаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү