Зарим хоолны газруудын үйл ажиллагааг зогсоолоо


2019-11-28 10:27:25

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамжинд байрлах хүнсний дэлгүүр, хоолны газруудад хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Хачиртай бууз, Эмээгийн хачиртай цуйван, Арвижих хоолны газруудын барилга байгууламж нь эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцээгүй, зохих зөвшөөрөлгүй, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, цэвэр болон бохир усны хэсгийн зохион байгуулалттай, гар угаах, бие засах газраар хангагдаагүй, ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу хамрагдаагүй, хоолны дээж авдаггүй зэрэг зөрчил илрүүлжээ. Улмаар тус газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Амуда, Хулан хоолны газруудад холбогдох бичиг баримтын шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

 


 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү