Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний чадавхийг бэхжүүлэх талаар санал солилцов


2020-01-22 10:45:03

ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн газрын Сөүл дэх Ази-Номхон Далайн Орчны Эрүүл мэндийн төвийн дарга Доктор Марко Мартуззи, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн В.Дэлгэрмаа нар энэ сарын 21-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, тус төвийн Орчны эрүүл мэндийн алба, Орчны эрүүл мэнд хор судлалын лаборатори, Тархвар зүй шуурхай удирдлагын албаны хамт олонтой уулзав.

Уулзалтаар орчны эрүүл мэндийн тандалт, судалгааны чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай танилцаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулах, өртөмхий бүлгийн хүн амыг эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний чадавхийг бэхжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү