БНХАУ д халдварын Тархац цагаар хэмжигдэж маш их хурдацтай тарж байна


2020-01-24 09:23:54

Шиньжянд 2 хүн, Өвөр Монгол 1 хүнд халдварын тархалт, Бээжинд 22 хүн халдвар авсан бөгөөд халдвар авсан байх магадлалтай 205 хүн байгаа аж. БНХАУ-ын хэмжээнд халдвартай байх магадлалтай 3000-4000 хүн байгаа нь манай улсад уг вирус халдах магадлалыг нэмэгдүүлж байна. Удахгүй Хятадыг тэр чигээр нь хамрах бололтой.

Өчигдрийн 14:30 цагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвараар 600 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн, 17 хүн нас баржээ. БНХАУ-ын 25 мужид болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож, Мексик, Бразил улсуудад нэг нэг халдвартай хүн тогтоогдож тусгаарлагдсан.

Үхань хотод онц байдал зарлаж бүрэн байлдааны хамгаалалтын байдалд шилжсэн бөгөөд Үхан хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал, хурдны зам зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш дотогшоо зорчихоос сэргийлж байна.

Үхань хотод эмч нар хүрэлцэхгүй болсон тул Хятадын өнцөг булан бүрээс маш олноор нь сайн дурын эмч нарыг татан төвлөрүүлж тусгай үзлэгийн бүсүүдийг байгуулжээ.

Хятадын тв-ийн шуурхай мэдээний хөтлөгч нар бүгд маск зүүж нийт иргэдэд анхааруулга сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна.

Хятад улс даяар ѳндѳр халуурч байгаа иргэн бүрийг нэгдсэн байдлаар карантинд оруулж шалгаж тул халдвар авсан байж болзошгүй иргэд баригдахаас сэргийлж гадагшаа буюу бусад муж улс орнуудад дүрвэж зугтааж байгаагийн улмаас халдвар маш хурдацтай тархаж цаг тутамд 20 хүнээр нэмэгдэж байна.

БНХАУ-ын бүх муж нийтийн тээврээр зорчих иргэд маск зүүхийг сануулж, биеийн халууныг тогтмол шалгаж байна. Мөн Хятадын цагаан сартай холбогдуулан зохион байгуулагдахаар тѳлѳвлѳгдсѳн томоохон олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлав.

Энэхүү халдвар нь Манай улсын хилд улам ойртож байгаа тул та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж БНХАУ-д зорчихгүй байхыг анхаарна уу.

Халдварын тархалтын тоо судалгааг маш их дарсан байх магадлалтай бөгөөд үүнээс их хүн халдвар авсан байз болзошгүй.

Жич: доорх зураг бол 21 ний өдрөөс 23-ны хооронд дахь тархцын ерөнхий зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү