Монголын 17 иргэнийг тусгаарлажээ


2020-01-24 11:36:27
Дэлхий нийтийг цочроож эхэлсэн коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улс холбогдох арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд Хятад улс руу зорчихгүй байхыг анхааруулах болсон.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэдээс энэ төрлийн өвчнөөр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй ч сэжигтэй болгоныг тусгаарлан, шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч буй юм.

Тухайлбал, төмөр замаар зорчин ирсэн Монгол Улсын 17 иргэнийг өчигдрийн байдлаар  тусгаарлан Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэлээ. Тэд коронавирусийн халдвартай байж болзошгүй БНХАУ-ын найман иргэнтэй хамт нэг галт тэргэнд сууж явсан юм байна. Халдвартай байж болзошгүй БНХАУ-ын иргэнийг Эрээн хотод тус улсын эмч нар тусгаарлан авч үлдэж, эмчилгээ хийж эхэлжээ.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нэгдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонконгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан, онош тодруулах шинжилгээ хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү