Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 80 боллоо


2020-01-27 12:59:51

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн нөхцөл байдлын тухайд ДЭМБ-ын мэдээлснээр өвчилсөн хүний тоо 2,796 болж, нас барсан хүний тоо 80 болсон байна.

БНХАУ-д 2,761 тохиолдол, үлдсэн 35 тохиолдол нь бусад улсад бүртгэгдсэн ба бүх нас баралт зөвхөн БНХАУ-д гарсан.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээгээр:

  • 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.
  • Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн  голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Эрсдлийн зэрэг дундаас өндөр шилжсэн байдалд байна. БНХАУ-ын 30 муж, 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сэжигтэй гэж үзэж буй есөн орон байна.  

Коронавирусийн талаар үнэн бодит мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч, ард иргэдэд тайван байхыг зөвлөмөөр байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү