Хонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн өндөр халуунтай иргэнийг тусгаарлалаа


2020-01-28 09:15:46

Хонгконг Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр орой 20.00 цагт өндөр халуурсан монгол иргэн ирсэн. Улмаар ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан шуурхай ажиллаж тухайн иргэнийг тусгаарлах арга хэмжээг аваад байна. Мөн Хэнтий аймагт 14 настай охин өндөр халуурч, нас барсан тохиолдол гарсан.  "Цогцосноос дээж аваад ХӨСҮТ рүү авчирж байгаа" гэж мэдээллийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өчигдөр мэдээлсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар коронавирусийн халдвараар  нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Мөн Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд  дөрвөн  сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. 

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.
1. Гараа тогтмол савандаж угаах
2. Амны хаалт заавал зүүх
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү