НЭМҮТ: “ХОРОМ БҮРЭЭ АНХААРЪЯ”


2020-02-07 10:54:34

Дэлхий дахинд унаж бэртэх нь осол гэмтлийн тэргүүлэх  шалтгаан болсоор байна. Жил бүр ойролцоогоор 37.3 сая хүн унаж гэмтсэний 424 мянган хүн нь нас барж байна. Тэдгээрийн 80 хувь бага дунд орлоготой улс оронд бүртгэгджээ. Унаж гэмтсэн хүмүүсийн 40 хувь нь нас бардаг бөгөөд нас ахих тусам нас баралтын түвшин ихсэж байна. Насны бүлгээр авч үзэхэд нас ахих тусам унаж гэмтсэн тохиолдлын түвшин 10 000  хүн амд ихсэж байна. 50-аас дээш насанд тохиолдлын түвшин огцом ихсэж байгаа бөгөөд 70-аас дээш насанд хамгийн их буюу 10 000 хүн амд  224-266  байна.

Монгол улсад жил бүр унаж гэмтэх шалтгаан осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Осол гэмтлийн өвчлөл, нас баралтад 2012-2016 онд хийсэн тархвар зүйн судалгаагаар осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын 3 нь унаж бэртсний улмаас тусламж үйчилгээ авсан. Тэдгээрийн 56.6 хувь эрэгтэйчүүд 43.4-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

2018 онд бүртгэгдсэн нийт 55855 унаж гэмтсэн иргэдийн 55.9% нь эрэгтэй, 44.1% нь эмэгтэй байна. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 5.8% нь гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Унаж гэмтсэн 3 хүн тутмын нэг гэртээ байхдаа, мөн нэг нь гудамж зам талбайд явж байхдаа гэмтжээ. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 88% нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Хүүхэд 1 хүртэлх насанд орноос унах, бусад насанд нэг түвшин дээр /явганаас халтирах/ тээглэж бүдэрч ойчих нь хамгийн түгээмэл шалтгаан болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү