Эрсдэл өндөр байгаа тул амны хаалтаа зүүж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа


2020-02-12 12:28:52

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад коронавирус бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр байгааг онцолж, иргэдийг амны хаалт зүүж, гарын ариун цэвэр сахиж, гадуур олон нийттэй газраар аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа.

Өвчлөл гарснаас хойш урд хөрш рүү зорчсон, ирсэн иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Улмаар ирсэнийхээ дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, шинжилгээнд хамрагдсан. Азаар шинжилгээний хариу сөрөг гарсаныг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуулсан. Мөн сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж байгааг ч тэрбээр онцлов.

Өнөөдрийн 10:00 цагийн бүртгэгдсэн тохиолдол 45,168, нас баралт 1,165  болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү  "Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Гашуунсухайт боомтод илэрсэн 12 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ тэднийг 14 хоног тусгаарлахаар боллоо.  Хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр сэжигтэй 7 тохиолдол илэрч, шинжилгээнд хамруулсан байна. Хариу нь гараагүй байна. Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа дуусах дөхөж байна" хэмээлээ.

Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн БНХАУ-руу зорчоод ирсэн. Өнөөдөр гэхэд Замын-үүд боомтод нэг сэжигтэй хүнээс болоод 109 хүнийг тусгаарлах нөхцөл бүрдсэн. Тиймээс халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас дахин дахин санууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү