Монгол Улсад ДОХ-ын тохиолдол 288 бүртгэгджээ


2020-02-17 15:35:13

Халдварт өвчнөөр өвчлөгчид оны эхний сард 4184 болж, өмнөх оны мөн үеэс 513 буюу 14.0 хувиар нэмэгджээ. Ийн нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 86 буюу 2.9 дахин өссөн, мөн мөөгөнцрөөр өвчлөгчид 264 буюу 2.8 дахин өссөнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн  трихомониазаар өвчлөгчид 205 (57.6%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 227 (47.3%)-гоор, вируст хепатитаар өвчлөгчид 11 (28.2%)-ээр, гонококкт халдвараар өвчлөгчид 104 (19.8 %)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

Харин цусан суулгаар өвчлөгчид 116 (38.5%)-гаар, сүрьеэгээр өвчлөгчид 69 (22.8%)-өөр, салхин цэцгээр өвчлөгчид 186 (13.9%)-гаар буурчээ.Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болсон байна

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр, дүнд эзлэх хувиар авч үзэхэд нэгдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1900 (46.8%) болж, өмнөх оны мөн үеэс 538 (39.5%)-аар нэмэгджээ. Харин амьсгалын замын халдвар 1516 (37.3%) болж, өмнөх оны мөн үеэс 169 (10.0%)-өөр, гэдэсний халдварт өвчин 185 (5.0%) болж, 116 (38.5%)-гаар буурчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү