Хятадад Монголын 336 иргэн бий


2020-02-18 11:26:25

Монгол Улсын 400 орчим иргэн урд хөршид байгаа гэх мэдээлэл бий. Тэдгээр иргэнийг эх орондоо авчрах эсэх асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Одоогоор манай улсын 336 иргэн хятадад байна. Тэдгээр иргэдээ буцаан авчирна гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь хилээр нэвтрэх журамд зохицуулалт хийж ажиллахдаа хугацаа өгч, иргэдээ татаж авсан. Иргэдэд эх орондоо ирэх хугацаа өгсөн ч цаана нь тодорхой тооны монгол иргэд үлдсэн" гэсэн юм.

Хил хааснаас хойш 106 монгол иргэн эх орондоо иржээ. Одоогоор Шанхайн тойрогт 180, Бээжинд 56, Эрээнд 100 иргэн бий гэнэ. Харин Хөт хот дахь иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байгаа аж.  

Дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа Коронавирусын уршгаар Монгол Улс хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Ингэснээр эдийн засгийн хувьд сөрөг нөлөө үзүүлж, татварын орлого тасалдаж мэдэх эрсдэл бий болсныг эдийн засагчид хэлэх болсон юм. Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засаг амаргүй байх төлөв байдалтай байна. Манай улсын хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад төсвийн орлого хамаагүй багассан тоон үзүүлэлттэй байна. Төсвийн гүйцэтгэл нэгтгэгдэж гараагүй байгаа учраас төсвийн тодотгол хийнэ гэж хэлэх боломжгүй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү