Их аварга Д.Дагвадорж 400 ширхэг хамгаалалтын хувцас хандивлалаа


2020-02-20 17:36:06

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэлийг Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хамгаалалтын хувцасыг хүлээж авсныхаа дараа хамгийн хэрэгтэй цаг үед бусдыгаа манлайлан хамгаалалтын хувцас хэрэглэж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн эл хувцас өнөөдөр шаардлагатай, хэрэгцээтэй зүйл болохыг ч цохон тэмдэглэсэн.

Их аварга Д.Дагвадоржийн туслах Д.Долгормаа “Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Тиймээс иргэн бүр Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсэж байна. Д.Дагвадорж аварга ажил ихтэй байсан тул өөрийн биеэр ирж чадаагүйд хүлцэл өчье” гэсэн юм.

Мөн энэ үеэр их аваргын сайн үйлсэд талархал илэрхийлж, талархлын бичгийг гардуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү