Солонгост коронавирусын халдвар авсан хүний тоо 156 боллоо


2020-02-21 10:15:53

Солонгост Covid-19  буюу коронавирусын халдвар авсан хүний тоо өнөө өглөөний байдлаар 156 боллоо. Нэг шөнийн дотор л 52 тохиолдол шинээр бүртгэгджээ. Өмнөд Солонгост коронавирусын халдвар цаашид ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өчигдөр Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.  Нас барсан өвчтөн нь 63 настай эрэгтэй байжээ. Тэрээр эхлээд шизофрени өвчний оноштой эмнэлэгт хэвтсэн юм байна. Нас барсных нь дараа Covid-19 вирусийн халдвар авсан байсныг нь тогтоожээ.

Иймд Солонгост байгаа Монголчууд ханиах халуурах шинж тэмдэг илэрвэл 1339 дугаар руу залгаж Монгол зѳвлѳгчѳѳс мэдээлэл авахыг анхааруулж байна.

Өмнөд Солонгосын 2,5 сая хүн амтай Тэгү хотод коронавируст халдвар илэрснээр оршин суугчдыг хөл хориод байна. Христийн сүмийн цуглаанд оролцсон 1000 гаруй хүнээс 100 гаруй нь халдвар авчээ. Тодруулбал, Тэгү-ийн халдвар авсан 70 хүнээс 43 нь нөгөө сүмийнхэн байна. Газар битүү, бөөр бөөрөөрөө наалдан сөхөрч суугаад мөргөл үйлддэг гэнэ. Сүмд нийт 1001 хүн байсанаас 160 орчим хүн нь холбогдохгүй, зугатаж яваа гэнэ.

Одоогоор хөл хөдөлгөөн ихтэй байдаг Тэгү хотын худалдааны дэлгүүрүүд, кино театрууд хоосорч, хүмүүсийн хөл татарсан аж.  Улмаар Дэгү хотын дарга оршин суугчдадаа аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү