Хэнэггүй монголчуудад хатуухан сануулга болсон "Өмнөд Солонгос"


2020-02-21 18:32:27

Нэгэн зөрүүд эмээгээс болж Өмнөд Солонгос улс аюултай нөхцөл байдалд шилжээд байна. Урд хөршийн 2000 орчим хүний амь насыг авч одсон шинэ Коронавирус Солонгос улсад гэрлийн хурдаар тархаж эхэллээ. Өглөөний 10 цагийн байдлаар коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 154 байсан бол үдээс хойш гэхэд 204 болж нэмэгдэв. Одоогоор нэг хүн нас бараад байгаа. Халдвар цаашид ч тархах магадлалтай байна.

Сүүлийн хоёр хоногт коронавирус 53 тохиолдол нэмэгдсэн шалтгааныг 61 настай Х хэмээх эмэгтэйгээс үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Учир нь энэ сарын 6-нд автын хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгдсэн 61 настай Х эмэгтэй эмчилгээний үед 38.8 хүртэл халуурсан байна. Эмч шинжилгээ хийхийг хэдэнтээ хүссэн ч зөрүүд эмээ татгалзжээ. Солонгос улсад хэн нэгэнд зөвшөөрөлгүйгээр шинжилгээ хийх хориотой аж. Иймээс арга буюу хүлээгдсээр энэ сарын 14-нд шээсний шинжилгээнээс нь коронавирусийн шинж илэрчээ. Гэсэн ч эмээ мөн л Хятад улсад зорчсон тэмдэглэл байхгүй хэмээн уцаарлаж, эмнэлгээс гарсан байна. Эмнэлгээс гарснаас хойш 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа явж, мөн олон газраар үйлчлүүлжээ. Ингэснээр халдвар гэрлийн хурдаар тархсан байна. Мөн сүмд хамт залбирал үйлдсэн хүмүүсийн цөөнгүй нь сураггүй байгааг ч Солонгос улсын хэвлэлүүд бичиж байгаа юм. Ийнхүү нэг хүнээс болж Өмнөд Солонгост Covid-19 халдвар авсан 204 тохиолдол илрээлд байна. Сүүлийн шинжилгээгээр 48 хүн нэмж халдвар авсан нь илэрсэн бөгөөд үүнээс 42 хүн нь Тэгү хотын сүмээс, Сөүлээс 1, Гуанжу хотоос 1, Гённам аймгаас 2 тохиолдол хэмээн бүртгэгджээ.

Өмнөд Солонгос улсад Монголын 50.000 гаруй иргэн ажиллаж амьдардаг гэх мэдээлэл бий. Энэ амралтын өдөр буюу битүүний өдөр л гэхэд Өмнөд Солонгос улсаас 100 гаруй монгол иргэн эх орондоо ирэх аж. Өчигдөр зургаан оюутан ирсэн бөгөөд тэднийд ХӨСҮТ-ийн ажиглалтад аваад байгаа аж.

Ийнхүү аюул улам бүр ойртож байна. Иймээс дор бүрнээ сонор сэрэмжээ дээшлүүлж, маскаа зүүж, гараа угааж байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа юм.

Халдварын тархалт ийнхүү Монголыг улам эрсдэлд оруулан эргэлдэж байна. Хэдийгээр Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд Монгол Улсад дээрх халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй. Ийм эрсдэлтэй цаг үед Сар шинийн баяр болох гэж байгаа нь улам ч түгшүүртэй байгааг хэлэх нь илүүц биз.

Хоёр хоногийн дараа Сар шинийн баяр болно. Ерөнхийлөгч, Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдийг Сар шинийн баяр тэмдэглэхгүй байхыг уриалж, цахим золголт хийхийг удаа дараа сануулж байгаа ч монголчуудын хэнэггүй зан гай тарьж мэдэхээр байна. Зах, худалдааны төвөөр Сар шинийн баярын бэлтгэл базаасан иргэд олноороо холхилдоно. Томоохон сүлжээ дэлгүүрүүд ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа нь ёстой л тэнэгийн дотор уужуухан гэлтэй.  Ганц хүний хайнга, хэнэггүй зан хэрхэн бусдыгаа, улс эх орноо эрсдэлд оруулж байгааг Өмнөд Солонгосоос хараарай, монголчуудаа. Иймээс эцэг, эх, үр хүүхэд, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг дагаж, Сар шинийн баяраар айл хэсэхгүй, олон нийтийн хөл хөдөлгөөнөөс холхон байхыг сануулья.

Элгээрээ эрүүл энх, төрлөөрөө түвшин амгалан байвал олон ч Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлнэ буй за.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

zchin 2020-02-21 20:12:37-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.9.40.9
manaih neeree unen heneggui uher ner argagui l taarsan 1 uda l temdeglwhgui bol bayan tansag ni haragdahgui bgan bhda zger saihan utsar yaruad mende medelcehed bolihgui bgan bhda