Солонгост байгаа монголчууддаа ЭМЯ зөвлөгөө өгөн ажиллаж байна


2020-02-23 09:44:10

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өдөр бүр цаг наргүй ажиллаж байна.

БНСУ-д коронавируст халдвар (COVID-19)-ын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ 24 цагийн турш мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг цахимаар болон утсаар өгч нэгдсэн мэдээллээр хангахаар боллоо.

Мөн тус улсаас ирж байгаа зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг чангатгах, халдвар зеөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний чиглэлийг ярилцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү