Тусгаарлах байр нисэх онгоцны буудлаас 9 км-ийн зайд байрлаж байна


2020-03-14 16:45:32

Маргааш буюу 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн БНСУ, Япон болон Европын зарим улс орнуудаас захиалгат нислэгээр Монгол Улсын иргэнээ татан авахтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар яг одоо тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж байна.

Эхний ээлжинд БНСУ-аас ирэх 252 иргэнийг Олон Улсын Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 9 километрийн зайд орших байранд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангасан байна.