COVID 19: Монгол Улсад халдварын 5 дахь тохиолдол бүртгэгдэв


2020-03-18 08:59:07

Энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн талаар өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв. Тус иргэн Итали улсаас дамжин ирсэн нэгэн аж. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа бөгөөд түүний ойрын хавьтлыг судлах ажил эхэлсэн байна.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын мэдээлсэнээр дээрх эмэгтэй өмнөх өдөр нь халдвар илэрсэн зорчигчоос хол сууж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, ойрын хавьтал биш гэж үзэж байгаа аж.

Ийнхүү Монгол Улсад халдварын онош батлагдсан 5 дахь тохиолдол бүртгэгдлээ. Тэднийг ДЭМБ-ын зөвлөгөөний дагуу эмчилж байгаа бөгөөд биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Хэдийгээр тохиолдлын тоо нэмэгдсэн ч иргэд айж сандрах, бухимдах зүйлгүй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна. Дээрх тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд ойрын хавьтлууд тусгаарлагдан шинжилгээ өгч байгаа тул сандрах аюулгүй. Гагцхүү эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, мэдээллийн дагуу амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү