Дахин нэг тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүний тоо 6 боллоо


2020-03-18 11:29:41

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Онгоцоор ирсэн зорчигчдоос өчигдөр халдвартай нэг иргэн бүртгэгдсэн. Иргэд онгоцоороо бөөнөөрөө ирсэн учраас хавьтлын тохиолдлуудыг судалж, хянахад арай амар байна.

Сая наашаа гарч ирэхийн өмнө түргэвчилсэн оношлуураар бас нэг иргэн халдвартай гарлаа. Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэн. Энэ иргэний шинжилгээг лабораторийн шинжилгээгээр дахин хийж байна. Өдөр гэхэд хариу нь гарна.

2020.03.16-ны өдөр тусгаарлагдсан иргэдээс халдварын тохиолдол илрээгүй.

2020.03.17-нд Говь-Алтай аймагтт 1, ХӨСҮТ-1 гэхчлэн нийт 4 тохиолдол шинжилгээ судалгааг хийж байна.

Франц иргэний биеийн байдал сайн байгаа. Харин халдвартай нь тогтоогдсон нэг монгол иргэний биеийн байдал сайнгүй байна. Гэхдээ эмчилгээ хийгдэж байна" гэлээ.