Истамбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 252 хүн эх орондоо ирлээ


2020-03-19 09:42:03

Истамбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарт энэ сарын 19-ний 01.00 цагт газардлаа. Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирээд байна.

Ирсэн зорчигчдод тандалт хяналт хийж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажилласан тухай Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллэв. Мөн ирсэн бүх зорчигч, онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч бүгд тусгаарлагдана.