Солонгос улсад Монголын 2 иргэн коронавирусийн халдвар авчээ


2020-03-24 11:45:58

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020.03.19-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүнийг сонгож шинжилгээ хийсэн хариу сөрөг гарсан. Ингээд 46 хүнд шинжилгээний хариу сөрөг гарлаа. 200 гаруй хүнээс шинжилгээ авч үргэлжлүүлэн хийнэ. Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүнээс шинжилгээ авсан халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна.

2020.03.23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа" гэсэн юм.

Энэ үеэр Францид монголын иргэн халдвар авсан эсэх талаар тодруулахад, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Франбид Монгол иргэн халдвар авсан талаар мэдээлэл ирээгүй. Харин Солонгос улсад монголын 2 иргэн халдвар авсан мэдээлэл албан ёсоор ирсэн"  гэлээ.