Д.Нямхүү: Тусгаарлалтаас гарч байгаа иргэдээс 3 дахин шинжилгээ авдаг


2020-03-25 11:28:28

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.23-нд Нийслэлийн 6 дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

2020.03.23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхонд байгаа 1 хүний шинжилгээний хариунд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хандалт танадалтад байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээ авсаар байна. Одоогийн байдлаар Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс сорьц авч шинжилгээ хийж байна.

Өвчитнүүдийн биеийн байдал тогтвортой байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу хамар, залгиураас арчис авч шинжилгээ хийж байна. Мөн цэр, цус, баас, шээснээс мөн шинжилгээ авч байна.

Мөн эмчилгээ хийлгэж бүрэн эдгэсэн хүнийг гаргахдаа 3 удаа шинжилгээ хийж байж гаргадаг. Тэр хүнийг дутуу гаргавал халдвар тараах магадлалтай тул ингэж дахин дахин шинжилгээнд хамруулж, хянаж гаргадаг. Тусгаарлалтаас гарч байгаа хүн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж авч гардаг. Өөрийгөө хуурч болохгүй” гэлээ.