Д.Нарангэрэл: Монгол Улсад коронавирус тархах маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан


2020-03-26 11:09:40

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 200 оронд тархсан. Африкийн 4 оронд халдвар шинээр бүртгэгджээ. Африкцийн оронд өвчлөл тархаж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. ДЭМБ-аас Африкийн орнуудад тусламжийн гараа сунгах санаачилга гаргаж байна.

АНУ өвчний голломтыг тэргүүлэх зэрэгт байна. Удаагаар нь Иран, Испани эрэмбэлэгдэж байна. Испани улсад Хятадад тохиолдож байсан өндөр дэгдэлтийн үеэс илүү байдлаар халдвар бүртгэгдэж байна. Мөн тухайн орны Шадар сайд халдвар авсан. АӨлбан тушаалтнууд халдвар авсан тохиолдол дэлхийн олон оронд бүртгэгдэж байна. Иймээс өвчин бол хэнийг ч ялгахгүй. Хэн ч энэ өвчнөөр өвчлөх магадлалтай гэдгийг харуулж байна.

Дэлхийн олон орон хөл хорионы хязгаарлалтаа нэмэгдүүлэн, чангаруулж байна. Итали нийслэлээсээ гадна муж нутаг руу гарах хөдөлгөөнийг хаасан. Испани нийслэлээс гадна шилжилт гарах хөдөлгөөнийг мөн хязгаарлдаж, арга хэмжээг зөрчвөл өндөр торгууль оногдуулахаар болж байна. Энэ хязгаарлалтыг 6 сарын 15-н хүртэл үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

ХӨСҮТ, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран өвчлөлийн 5 дахь эрдслийн үнэлгээг өчигдөр хийлээ. Тархах эрсдэл  маш өндөр гэсэн үнэлгээ хийсэн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ДЭМБ-ын цахим хуралд хэлсэн үгэндээ бид нэг дэлхий, нэгдмэл байх хэрэгтэй гэдгийг онцолсон” гэлээ.