Я.Буянжаргал: Хээрийн эмнэлгийг дэлгэх гэж яарахгүй байна


2020-03-28 13:26:29

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийв.

Тэрбээр “Тусгаарлах байранд нийт 3837 иргэнийг тусгаарласан. Яг одоо 2390 тусгаарлах байранд байгаа. 320 эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна.

Түргэн тусламжаар хоногт 1603 тохиолдлын дуудлагыг хүлээн авч, тусламж үйлчилгээг үзүүлсэн. Дийлэнх нь 0-5 хүртлэх насны хүүхдийн, төрөлтийн дуудлага байсан. Мөн архи, осол гэмтэлтэй холбоотой дуудлага байсан. Галт тэргэнд төмөр замын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийтдээ 14 бага эмч, 3152 иргэний галт тэргэнд зорчигчдын халууныг үзэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан.

Ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Тусгаарлагдсан байруудад байгаа иргэдэд мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаад ажиллаж байна. Тусгаарлах байранд байгаа ахлаж байгаа эмчийн өгсөн дуудсан дууллагаар бусад төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдээс эмч нар очиж, шаардлагатай тусламжийг үзүүлээд явж байна. Тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдэд халууны эм болон өвдөлт намдаах эмийг огт оруулахгүй байгаа. Бусад эм болон чихрийн шижин, даралт буулгах эмүүдийг оруулж байгаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээн дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 52524 хүн байнга тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнээс гадна амарсан байгаа оюутнууд тусгаарлагдаад онлайнаар хичээлээ хийж байгаа оюутнууд орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээндээ оролцож, дэмжлэг үзүүлхийг хүссэн хүсэлт их ирж байгаа. Жишээ нь Сувилахуйн ухааны сургуулийн 1200 оюутан, багш нартайгаа хамт байгаа орон нутагтаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтраад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд өөр өөрийнхөө чаддаг зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.  Даваа гарагаас эхлээд тухайн байгаа байгууллагынхаа эрүүл мэндийн газруудад очиж чадах бүхнээ хийхээ хэлсэн.

Эмнэлгүүд дээр ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ стресс тайлах менежментийн сургалтыг онлайнаар хийж эхэлж байна. Сувилахуй сургуулийн багш нар мөн оролцож ажиллаж байна.

Өчигдөр уламжлалт анагаах ухааны чиглэлээр Хятадын уламжлалтын эмч нартай цахим сургалт хийсэн. Үүнд Бразилийн эмч нар оролцсон. Хятадын уламжлалт анагаахын эмч нар хкоронавирусийг чийгнээс болсон халуун хүйтний хижиг гэж өвчин гэж үзэж байгаа. Уламжлалт эмчилгээг хөнгөн хэлбэрийн үед нь дархлааг дэмжих, үрэвслийн эсрэг чиглэлээр хэрэглэж байна. Эмүүд нь эмнэлзүйн туршилтад байгаа. Эцэслэсэн одоогоор алга.

Зүү эмчилгээг коронавирус халдварын эдгэрэлтийн шатанд сэргээн засах чиглэлд хэрэглэж байна. Халдварт өвчин тул тусгаарлаж байна.Хүндэрсэн тохиолдолд уламжлалт эмчилгээг хэрэглэхгүй.

Иргэд хээрийн эмнэлгийг дэлгэх асуудлыг цахим орчинд их тавьж байна. Хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг анхнаасаа судалсан. Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдалтай  уялдаад, мөн тусгаарлан ажиглах байрны боломжууд харьцангуй боломжтой байгаа учраас шууд хээрийн эмнэлгийг дэлгэн ажиллуулахыг санал болгохгүй байгаа” гэлээ.