АНУ-д халдварын улмаас 20 минутад 1 хүн нас барж байна


2020-03-29 12:06:50

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  эмч нартаа баярын мэнд хүргэж өвчний голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн хөлс, хамгаалах хэрэгслийг шийдвэрлэн ажиллаж байна. 24 цагаар голомтод ажиллаж байгаа эмч нарынхаа багийг хоол хүнс, шаардлагатай эд зүйлсээр хангаж, ядаж халаасанд ньв витамин хийгээд явуулахыг салбарын сайд хэлж байсныг тэрбээр онцлов.  

Үргэлжлүүлэн ээлжит мэдээллээ хийж, "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 201 оронд халдвар бүртгэгдсэн. Итали, Испани, АНУ-д эрчимтэй тархаж байна. Тэр дундаа АНУ-д 14 минутанд 1 хүнд халдварлоаж, 20 минутад 1 хүн хорвоог орхиж байна гэж мэдээлж байна” гэв.