COVID-19: Худал мэдээллээс болж 300 хүн нас баржээ


2020-03-29 12:51:27

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлах байранд нийт 3883 хүнийг тусгаарлан, ажигласан байна. Өнөөдрийн байдлаар 2434 иргэн ажиглатад байна. Нийтдээ 320 эмч, эмнэлгийн ажилтан хамт тусгаарлагдан хяналт хийж байна. Мөн дээр нь тогооч, үйлчлэгч, сантехникч гээд хүмүүс ажиллаж байгаа. Галт тэргэнд 18-19 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Өчигдрийн байдлаар галт тэргээр 2369 зорчсон бөгөөд тэдний халууныг үзэж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн.

Тусгаарлах байруудад байгаа жирэмсэн болон сэтгэл зүйн өвчитнүүдэд нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Бид ДЭМБ-гаас гаргасан зааврыг мөрдлөгө болгон, бусад орнуудын туршлагад үндэслэж Монголын анагаахын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч зөвлөмж, заавар гаргаж байгаа. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн судлаач, сонирхогч, нийгмийн сүлжээнд танигдахыг хүссэн хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд эмчилнэ, зайнаас, цахимаар эмчилнэ гэх мэт мэдээлэл тарааж, ажилд хүндрэл учруулж байна. Үүнийг зогсоохыг хүсэж байна. 

ДЭМБ-аас гаргасан заавар, зөвлөмжийг үндэслэн, бусад орны жишгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийг дахин тодотгоё. Иймээс бусдын үгэнд хууртахгүй байхыг хүсье” гэсэн юм.

Ганц Монголд гэлтгүй дэлхийн олонд оронд иймэрхүү тохиолдол гарч байгаа гэнэ. Тухайлбал, Иран улсад коронавиурсийн халдварт никитол сайн гэснээс болж 300 хүн хордож нас барсан байна. Мөн үүнээс болж 1000 гаруй хүн эрчимт эмчилгээнд байгаа гэдгийг ч анхаарууллаа.