Д.Нямхүү: Халдвар авсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна


2020-03-30 12:33:57

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү халдвар авсан эхний 2 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байгааг дуулгав. Тэрбээр "Эмчлэгдэж байсан хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнээс 3 удаагийн шинжилгээ авахад халдвар илрээгүй.

2020.03.29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

 

Мөн ХӨСҮТ болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нийт 26 хүнээс шинжилгээ авахд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад байна" гэлээ.