Я.Буянжаргал: Хуурамч дуудлага өгч, утсаар тоглох явдал их байна


2020-03-30 12:44:49

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр улсын хэмжээнд 2368 хүн тусгаарлагдаж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал танилцууллаа.

Тэрбээр "Улсын хэмжээнд 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2368 хүн ажиглалтад байна. Үүний 43 нь жирэмсэн эмэгтэй, 56 нь тав хүртэлх насны хүүхэд.  Тусгаарлах байранд 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа. Нөхцөл байдалтай холбоотойгоор 100, 103, зэрэг утсаар зөвлөгөө өгч байгаа.

Зөвхөн 119 дугаарын утсанд 180 дуудлага ирсэн ч 18 дуудлага нь тоглосон байдлаар залгасан байна. Үүний 43 нь жирэмсэн эмэгтэй, 56 нь тав хүртэлх насны хүүхэд.  Тусгаарлах байранд 337 эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа.   Нөхцөл байдалтай холбоотойгоор 100, 103, зэрэг утсаар зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн 119 дугаарын утсанд 180 дуудлага ирсэн ч 18 дуудлага нь тоглосон байдлаар залгасан байна. Иймээс бусдын ажилд хүндрэл учруулж хуурамч дуудлага өгч, тоглохгүй байхыг хүсье" гэлээ.