Д.Нарангэрэл: Халдвартай нь батлагдсан иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна


2020-04-01 11:14:01

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 205 орон, бүс нутагт халдвар бүртгэгдээд байна. Шинээр бүртгэгдэж байгаа тохиолдууд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна.  Африкийн орнуудад руу халдвар тархах байдал үүсээд байна.

НҮБ-ын 190 гаруй орноос 19 оронд өвчлөл бүртгэгдээгүй байна. НҮБ-ын нарийн бичгийн дарга хэлэхдээ “Дэлхийн 2 дайнас хойш ийм олон орныг хамарсан хүнд нөхцөл байдалтай тулгарч байсангүй. Энэ хүдрэлийг даван туулахын тулд нийтээрээ эв нэгдэлтэй байх нь чухал юм” гэж онцлон тэмлдэглэсэн.

АНУ, Итали, Испани, Франц, Герман улсад өвчлөл өндөр байна. Тэр дундаа АНУ-д өвчлөлийн хурд саарахгүйгээр тархаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн олон оронд хууль эрх зүйн орчноо өөрчилж байна. Өчигдөр л гэхэд ОХУ коронавирустай холбоотой хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, тэр дундаа хөл хорионы дэглэмийг чанд сахих хуультай болсон байна.

Манай улсад ч мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2272 хүн ажиглалтад байна. Биеийн байдал хэвийн.

Эрүүл мэндийн сайд, эмнэлзүйн зөвлөх баг 2 өвчитнийг эмчлэн гаргасан. Тусгаарлалтад байгаа Чинбаяр, Дармаа эмч нартай өчигдөр цахим хурал хийж, өвчитний биеийн байдал, цаашид авах арга хэмжээ, эмнэлзүйн талаар 2 цаг орчим ярилцсан. Манайд гарч халдвартай нь тогтоогдож эмчлэгдэж байгаа 12 биеийн байдал дунд зэрэг байгаа. Хүнд байсан 2 хүн дунд зэрэг рүү шилжсэн. Дутагдсан зүйл байхгүй.

Халдварын эмнэлзүйн илэрч байгаа байдал бүдэг байна. Иймээс иргэд биеээ анхаарахгүй, нууц үед халдвар тархах эрсдэлтэй байж магадгүй гэсэн зөвлөгөөг өгч байна” гэлээ.