Тусгаарлагдаж байсан Туркийн 2 иргэнээс халдвар илэрлээ


2020-04-01 11:19:13

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 25 иргэний давтан шинжилгээний хариу гарч, халдвар илрээгүй.

Танадалтын шугамаар авсан 23 иргэнээс халдвар илрээгүй. Тусгаарлалтад байсан Туркийн 2 иргэнээс халдвар илэрлээ. Солонгосын үүргийн онгоцоор ирсэн Туркийн Элчин сайдын яамны ар гэрийн 3 иргэн ирсэн аж. Тэднийг ирсэнээс хойш тусгаарлан, 3 хоногийн дараа шинжилгээ авахад 2 иргэнээс нь халдвар илэрлээ.

Өнөдөрийн байдлаар ХӨСҮТ-д 221 хүн ажиглалтад байна” гэлээ.