Д.Нямхүү: Өчигдөр 337 хүнээс шинжилгээ авсан халдвар илрээгүй


2020-04-05 11:11:18

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.04.03-нд Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 2 сэжигтэй тохиолдлны шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй.

“Амар зочид”-д тусгаарлагдсан 196, Цэргийн төв эмнэлэгт 74, “Зүч” зочид буудалд тусгаарлагдсан  4 хүний давтан шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй

Танадалтын шугамаар авсан 26 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй

2020.04.04-нд нийт 337 хүнээс шинжилгээ авсан халдвар илрээгүй” гэв.