Д.Нарангэрэл: Ажиглалтад 200 орчим хүүхэд байна


2020-04-05 11:22:04

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 209 улс, бүс нутагт бүртгэгдээд байна.  Халдварын улмаас 67 мянга гаруй хүн нас бараад байна.

Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэсэн, 12 иргэний эмчилгээ үргэлжилж байна. Ажиглалтад 2,334 хүн байна. Ажиглалтад байгаа иргэдийн 71 нь жирэмсэн, 0-1 насны хүүхэд 22, 1-5 насны хүүхэд 46, 6-8 насны 128 хүүхэд байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.

Эдгээрээс 35 хүн нь  архаг хууч өвчтэй хүмүүс байгаа. Тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ДЭМБ-аас болон олон улсын валютын сангийн хамтарсан хурлаар

  1. Сэжигтэй тохиолдлыг илрүүлж, эмчлэх, мэдээллийг цуглуулах, харилцаа холбоо мэдээллийн компанит ажлын санхүүжилтийг сайн хийх шаардлагатай байга гэж үзсэн. Сэжигтэй тохиолдлыг сайн илрүүлж эмчилвэл өвчлөлийн голомтыг таслан зогсооход нэлээн үр дүнтэй гэж үзсэн.
  2. Эүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх. Ингэхдээ эмнэлгийн ажилчдын цалин, урамшуулал, ажиллах нөхцөлийг нэлээн сайжруулах шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн.
  3. Улс орон болгонд санхүүгийн бэрхшээлийг даван туулах талаар хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн 3 зүйлд анхаарал хандуулсан.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Кувейт, Куржид халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлын ихэнх нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Иймээс эмнэлэг, нийтийн тээврийн хэрэгсэл, үйлчилгээний байгууллагууд халдваргүйтэл, ариутгалыг сайтар хийх нь зүйтэй юм” гэлээ.