Д.Нарангэрэл: Тусгаарлалтад байсан 21 хоногтой нярай халуурч эмнэлгийн тусламж авсан


2020-04-06 11:06:21

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 211 оронд бүртгэгдсэн байна.  Өмнөд Судан зэрэг шинээр 2 улсад халдвар бүртгэгдлээ.

Дэлхийд халдварын нийт тохиолдол 1.272.860 болж, 69.420 хүн нас барсан байна.

АНУ, Итали, Герман, Франц, Испани, Турк улсад өвчлөл хурцтай тархаж байна. Азийн орнуудаас Япон улсад халдвар эрчимтэй тархаж байна. Сүүлийн 24 цагт халдварын 360 тохиолдол нэмэгдэж, нийт 4570 болсон байна. Япон улсын 47 мужийн  44-т нь халдвар бүртгэгдсэн байна.

Сингапурт гадаадын ажилчид байдаг 2 дотуур байранд халдварын 100 тохиолдол бүртгэгдэж 20.000 хүн 14 хоногийн турш хөл хорионд орсон.

Манай улсад лобараторит батлагдсан 14 тохиолдлын 2 нь сувилалд байгаа бол 12 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Ажиглалтад өнөөдрийн байдлаар 2075 хүн байна. Биеийн байдал хэвийн байна. Өчигдөр 21 хоногтой нярай халуурч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү