Турк иргэнээс халдвар илэрч нийт 15 боллоо


2020-04-06 11:10:57

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.04.05-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан 3 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-т тусгаарлагдсан байсан Турк иргэний шинжилгээний хариу гарч, халдвар илэрсэн. Ингэснээр батлагдсан тохиолдол 15 болж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байна.

Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 184 хүнээс өнөөдөр шинжилгээ авахаар төлөвлөөд байна” гэлээ.