Д.Нарангэрэл: Цар тахлын улмаас 100 эмч, эмнэлгийн ажилтан нас барсан


2020-04-07 11:17:28

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 211 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Африкийн нэг оронд халдвар шинээр бүртгэгдсэн байна. Дэлхий дахинд 1,346,566 халдварын тохиолдол бүртгэгсэн байна.

Дэлхийн 10 улс оронд халдварын тархалт өндөр байна. АНУ. Испани, Турк, Их Баритани, Франц, Герман зэрэг улсад халдварын тархалт өндөр хэвээр байна.

Монгол Улсын хувьд лабораториор батлагдсан 15 тохиолдол бий. Дандаа гаднаас зөөвөрлөгдөн ирсэн. 2 иргэн эдгэрч, сувилалд эмчийн хяналтад байгаа.

Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй.

Ажиглалтад 1530 хүн байна. 547 хүн эмнэлгийн ажиглалтаас гарч, гэрийн хяналтад шилжсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өдөр. Энэ өдрийг цар тахлын голомтод цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хүндэтргэл үзүүлэх өдөр болгон өнгөрүүлж байна.

Цар тахлын үед амны хаалт, хамгаалах хэрэгслийн дутагдлаас хамаарч эмч, эмнэлгийн ажилчид тор, гялгар уут ашиглан өвчтөндөө эмнэлгийн тусламж үзүүлж байна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч нар ч мөн өөрсдөө халдвар авсан олон тохиолдол бий.

Өвчлөл гарсаар 36.000 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 эмнэлгийн ажилтан нас барсан.

Эдгэрч гарсан эмнэлгийн ажилтан өөрсдийнхөө эсрэг биетийг авч өвчтөнд шууд эмчилгээ хийж байгаа олон жишээг дурьдаж болно. Мөн эдгэрсэн эмч нар шууд өвчтөндөө эмчилгээ хийж эхэлсэн нь бий. Иймээс ДЭМБ-аас эмч эмнэлгийн ажилтанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлаж байна.

Хувьцас хамгаалах хэрэгсэл, эрүүл ахуйн дэглэм зөрчигдөж байгаа учраас цаашид эрүүл мэндийн тогтолцоог эргэж харах, эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар 01 сарын 3-наас эхлэн цалин нэмэх, хамгаалах хувцас,  шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Иймд эргэд маань эв санаа нэгтэй байж Эрүүл мэндийн  байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг дагахыг хүсч байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү