О.Энхзаяа: Гэрийн хяналтад шилжсэн 8 хүний хаяг, утасны дугаар зөрчилтэй байгаа


2020-04-09 10:44:48

Тусгаарлалтаас гарсан иргэд гэрийн хяналтад байхыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Гэвч тусгаарлалтаас гарсан иргэд бүртгүүлсэн хаяг дээрээ байдаггүй, утсаа авдаггүй байдал ажиглагдах болсныг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллэв.

Мэдээллийн эхэнд тэрбээр коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцуулсан. 2020.04.08-ны өдрийн 11:00 цагийн байдлаар халдварын улмаас 82.074 хүн нас барж, 1.431.689 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 302.142 хүн бүрэн эдгэрсэн байна.

Монгол Улсын хувьд лабораторийн аргаар батлагдсан 16 тохиолдол бий. Бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн. Өнөөдрийн байдлаар 4 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд сувилалд хяналтад байна.

2020.01.09-ний өдрөөс 04 сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаанд 323 хүнээс вирус судлалын шинжилгээ авсан байна. Эдгээрээс 280 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 11, Сэлэнгэ аймагт 1 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна. Ажиглалтад 2284 иргэн байна” гэлээ.

2020.03.24-ны өдрөөс 04 сарын 08-ны өдрүүдэд тусгаарлалтаас 942 иргэн гарч, гэрийн хяналтад шилжжээ.

Энэ талаар тэрбээр “Тусгаарлалтаас гарсан иргэдэд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Засаг даргын Тамгын газар хяналт тавин ажиллаж байгаа. Энэ хугацаанд шилжилт хөдөлгөөн 385 хийгдсэн байна. Үүний дүүрэг хооронд 346, хөдөө орон нутагт 39 иргэн шилжсэн байна. 

Хөдөө орон нутагт шилжиж байгаа иргэдийг тухай бүрт нь нийслэлийн шуурхай штабт мэдэгдэж, шилжүүлгийг аймаг орон нутаг руу нь мэдэгдэж байна.

04 сарын 07-ны өдөр 140 хүн гэрийн хяналт, ажиглалтад орохоос 116  иргэн хамрагдсан байна. Үүний

  • 5 нь тусгаарлах байранд хугацаа нь сунгагдсан
  • 8 иргэн нь хөдөө орон нутагт шилжсэн
  • 8 хүний хаяг, утасны дугаар зөрчилтэйн улмаас тодруулахаар дүүргийн штаб руу хүргүүлсэн.
  • 3 хүн нь хугацаа нь дуусч ажиглалтаас гарсан байна.

Энэ хугацаанд иргэдийн мэдээлэл будлиантай, утас хаяг буруу бичигдсэн. Буруу хэлж бүртгүүлсэн. Утсаа авахгүй байх шалтгаанууд олон байна. Иргэд үнэн зөв мэдээллээ өгч, үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдад хүндрэл учруулахгүй байх цаашлаад өөрийн болон эргэн тойрны хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү