COVID-19 оношлуур, багаж хэрэгслийг санхүүжүүлэх 26,9 ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа


2020-04-09 12:03:22
Дэлхийн банкнаас санхүүжүүлэх 26,9 сая ам.долларын гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Уг зээлийг СОVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулж эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношлуур зэргийг санхүүжүүлэх юм.

Монгол Улс нь Дэлхийн банкнаас коронагийн эсрэг дэмжлэг үзүүлж буй анхны орнуудын нэг болж байна. Төсөл болон гэрээ хэлэлцээрийг богино хугацаанд боловсруулсан Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Дэлхийн банкны хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бичжээ. Энэхүү зээлийн асуудлыг УИХ-аар өчигдөр хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү