“Эрүүл ахуйн аян”-ыг НЭМҮТ-өөс эхлүүллээ


2020-05-08 09:54:03

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ахуйн аян”-ыг ЭМЯ, НЭМҮТ нь НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан эхлүүлж байна. Энэхүү аянд ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, WASH Action Монгол ТББ болон МУЗН хамтран хэрэгжүүлэхээр нэгдсэн.

Эрүүл ахуйн аян 2020 оны 5-р сараас 9-р сарыг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд гарын эрүүл ахуй, суурьшлын орчны хог хаягдлын менежментийг сайжруулах, нүхэн жорлонгоо сайжруулах, цэвэрлэх талаарх арга зүйн зөвлөмжийг хүн амд түгээнэ.

Урин дулаан улирал ирж буй энэ цаг үед эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх; гэсэн заалтыг хэрэгжүүлж цэвэрлэгээний аянд нэгдэнэ үү.

Цэвэрлэгээ хийсэн бичлэг, зургаа #ЭрүүлАхуйнАян нэгдэж байна уриатайгаар нэгдэж өөр нэг байгууллагыг уриалан дуудаж Challenge-д нэгдэнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү