Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 37 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 135 боллоо


2020-05-16 13:58:36

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийтдээ 238 хүний шинжилгээг хийлээ. Үүнд

танадалтын зорилгоор цуглуулсан 15 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор 05 сарын 14-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 иргэнээс коронавирус илэрлээ. Энэ хүмүүсийг Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ рүү авчирч байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна. Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна. Монгол Улсад батлагдсан шинэ короновирусийн халдварын тохиолдол 135 боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү