Д.Нарангэрэл: Швейдэд байгаа Монголын иргэн эрчимт эмчилгээний тасагт байна


2020-05-16 14:09:33

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 4.6 сая хүн халдвар авч, 308.000 гаруй хүн нас баржээ. 2.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхийд 108 мянган хүн халдвараар шинээр өвчилж, 5600 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчлөл 10 мянга, нас баралт 600-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

ОХУ-д өчигдөр өвчлөл 10.598 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнээс

  • Буриадад 58
  • Эрхүүд 95
  • Тувад 26 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

ДЭМБ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ сүүлийн хэдэн долоо хоногт Европ, Хойд Америкт 230 гаруй хүүхдэд олон эрхтний үрэвслийн цочмог хам шинж буюу кабасака өвчний шинжтэй төстэй өвчин илэрсэн. Энэ нь COVID-19-тэй холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтийг хүүхдийн эмч нар хийгээд байна. Иймээс дэлхийн бүх улс орнууд хүүхдэд ийм хам шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд илүү анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. 

119 шуухай дугаарт 219 дуудлага ирсэн байна. Шуурхай 119 апп-аар гадаададад амьдардаг 7 иргэн холбоглдож зөвлөгөө авсан. Энэ нь АНУ, Швед, БНСУ-аас зөвлөгөө авч, өвчний клиникийн, ялангуяа эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөгөө авсан. 

Швед улсад нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, нэг хүн эмнэлэгт биеийн байдал маш хүнд, Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа харамсалтай мэдээлэл байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү