Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж, нийт 140 боллоо


2020-05-18 12:27:07

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "Өнөөдөр ХӨСҮТ-өөс 3 хүн эдгэрч гарлаа. Дараагийн сувилалын хяналтын шатанд шилжлээ. 19, 20 настай 2 оюутан эдгэрч гарсан. 53 настай 1 эмэгтэй эдгэрч, дараагийн хяналтад шилжиж байгаа нь энэ.

30-45 хоног эмчлэгдэж байж, дараагийн шатанд шилжиж байна.

ХӨСҮТ болон Дарханы лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. Дархан лабораторид 22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн 2 лабораторид давтан шинжилгээг 43 хүнд хийснээс 39-д нь халдвар илрээгүй. Харин 4 хүнд коронавирус илэрлээ. Үүнд

  • ХӨСҮТ-т тусгаарлагдан хянагдаж байсан цэргийн ангийн оюутан
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан 1
  • Орхонд тусгаарлагдсан байсан 2 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээр орон нутагт байгаа батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-д татан авч эмчлэхээр явсан. Ингээд нийт 140 тохиолдол батлагдлаа. Одоо ХӨСҮТ 116 хүн эмчлэгдэж байна.

Батлагдсан тохиолдлуулын биеийн байдлын тухайд

  • Хөнгөн 1
  • Дунд зэрэг 91
  • Хүндэвтэр 21 хүн байна. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү