Д.Нарангэрэл: Буриад, Эрхүү, Тувад өвчлөл эрчтэй тархаж байна


2020-05-19 12:07:49

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 4.8 сая хүн халдвар авч, 319.000 гаруй хүн нас баржээ. 2.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 44.000 хүн нь маш хүнд байдалтай байна.

Сүүлийн 24 цагт 86.000 хүн халдвар авч, 3000 гаруй хүн эндсэн байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний 5000 их боловч нас барсан хүний тоо 300-аар буурчээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.900 шинэ тохиолдол бүртгэгджээ. Манай олон аймагтай Хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өвчлөл 30-75 тохиолдлоор нэмэгдсэн байна. Өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна.

ДЭМБ-ын 73 дугаар ассамблей өчигдөр эхэлсэн. Хоёр өдөр хуралдах энэ хуралд дэлхийн 193 орны төлөөлөгчид оролцож байна. Энэ удаад халдварын талаарх мэдээллийг хэлэлцэнэ. Өнөөдөр 08.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ковид 19 халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид авах ажлынхаа талаар танилцуулсан.

Ковид-19 халдвараар хүүхдэд хөнгөн өвчилж байгаа боловч архаг хууч өвчтэй болон хавсарсан өвчтэй бол хүндэрч, эрсдэл нөхцөл өндөр байна. Иймээс хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх, дархлааг нь дэмжих хэрэгтэй.

24 цагийн 119 дугаарын утсанд 259 дуудлага ирлээ. Шуурхай 119 апп-аар 30 дуудлага ирсэний 4 нь гадаадаас байсан. БНСУ, АНУ, Швейд, Ирландаас иргэд холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү