Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ


2020-05-19 12:24:54

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.18-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн лаборатори, Дарханы лабораторид 367 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан 8
  • Ажиглах байранд тугаарлагдсан 315
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн хяналт руу шилжиж байна.

Батлагдсан нийт тохиолдол 140. Үүнээс эдгэрсэн 27, эмчлэгдэж байгаа 114 хүн байна.

Өнөөдөр ХӨСҮТ 182 хүн эмчилгээ, хяналтад байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү