COVID-19: Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх вэ


2020-05-19 19:00:15

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

• Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
• Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
• Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих
o 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
o Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
o Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
o Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
• Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
• Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
• Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх
Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү