Д.Нямхүү: 109 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй


2020-05-21 12:33:22

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.20-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 109 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Үүнд:

-          Ажиглах байранд тусгаарлагдсан 6 давтан шинжилгээ

-          Дорноговь аймгийн Ханги боомтын тээврийн жолооч 57

-          Танадалтын зорилгоор цуглуулсан 17 сорьцонд шинжилгээ хийсэн. Хариу сөрөг гарсан.

-          Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

Монгол Улсад 140 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 26 нь эмлэгдэж, дараагийн хяналтад шилжсэн. ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. 88 хүний биеийн байдал хөнгөн, 26 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Батлагдсан тохиолдлуудаас гадна 67 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Үүний 47 нь энэ сарын 24-нд гарна. Үлдсэн хүмүүс нь ойрын хугацаанд эмнэлгээс гарч, батлагдсан тохиолдлууд ХӨСҮТ-д үлдэх төлөвлөгөөтэй байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү