Д.Нарангэрэл: Ажиглалтад байсан 1 хүн халуурч, ХӨСҮТ рүү шилжсэн


2020-05-24 12:07:02

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 5.3 сая хүн халдвар авч, 343.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 93.000 хүн шинээр халдвар авч, 1900 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 23.000, нас баралт 1.900 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 9.434 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 35-95 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэн . Үүнээс 32 нь эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 4.656 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон, 5 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 1.193 хүн ажиглалтад байна.  Ажиглалтад байсан 1 хүн халуурч, ХӨСҮТ-д шилжсэн.

24 цагийн 119 дугаарын утсанд 153 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар  Шведээс 2, ОХУ-аас 3, Нидерланд улсаас 1, Канадаас  1, Францаас нэг 11 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү